Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагт эхэлнэ. Чуулганы хуралдааны ирц 52.6 хувьтай байна.

Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг томилж, чөлөөлөхөөр зохицуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуультай зөрчил бий болгоод байгаа тул хууль хоорондын зөрчлийг арилгахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн билээ.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн эцэслэн баталлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

УИХ-д өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө гэсэн заалт нь Шүүхийн тухай хуультай зөрчилдөж байгаа тул уг заалтыг хуулиас хасах асуудлыг тусгажээ.

Мөн хэлэцүүлгийн явцад хуулийн хэрэгжилтийг 2021 оны арваннэгдүгээр сарын 5-наас дагаж мөрдөнө гэдэг горимын саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт гаргасан байна.

Хуралдаанд оролцсон гишүүд уг саналыг дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *