Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Элэгний “В” вирусийн эсрэг вакцин хийгдэж байна


Элэгний “В” вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалтыг аймаг, нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет болон ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоот өрөөнд хийж байгаа тухай тус эмнэлгээс мэдээллээ.

Нийт гурван удаагийн тун хийгдэх бөгөөд нэг удаагийн тун нь 5000 төгрөг байна.

“В” вирусгүй гэсэн шинжилгээний хариугаа авчирч вакцинаа хийлгэнэ. Нийт гурван тун хийлгэсний дараа 10-15 жилийн дархлаа тогтох юм байна.

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд даатгалын сангийн санхүүжилтээр элэгний “В”, “С” вирус илрүүлэх шинжилгээг иргэдэд үнэгүй хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *