Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулж байна.
Тэрээр, Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн талаар Засгийн газар хэлэлцлээ.
- Махны үнийг тогтвортой байлгах зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс экспортыг хязгаарлаж, он дуустал мал, мах гаргахгүй байх шийдвэр гаргалаа.
- Ургац хураалт 80 гаруй хувьтай байна.
- Ургамлын тос дэлхийн зах зээлд 60 орчим хувийн өсөлттэй явж байна.
- Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт нь зогссон 190 орчим вагон байна. 30 орчим вагоныг нэмж гаргах урьдчилсан хүсэлт гаргасан.
- Нарийн ногооны асуудал нь Эрээнд гарсан ковидтой холбоотой. Тиймээс цаанаас ирж байгаа тээврийг Замын-Үүд рүү шууд ирэх боломжийг судалж байна” гэв.