Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Иргэдийн 50 хувь нь III тунд хамрагдвал улбар шар түвшнийг шар болгож бууруулна

Засгийн газрын хуралдаанаар Иргэд вакцины гуравдугаар тундаа 50 хувь хүртэл хамрагдвал одоогийн мөрдөгдөж буй улбар шар түвшинг шар болгож бууруулна гэж мэдээллээ.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

  • Цаашдаа ойрын хугацаанд даван туулах, дасан зохицох статегийн төлөвөлөгөөг танилцуулсан. Вакцины нэмэлт тунд иргэдийг идэвхтэй хамруулах
  • Дөрвөн төрлийн улаан, улбар, шар, ногоон түвшний зэрэглэлийн журмыг шинэчилж, цаашдаа вакцинжуулалттайгаа холбож, тодорхой хэмжээний зохицуулалт хийх чиглэл өгсөн.
  • Вирус мутацлагдаж байгаа учраас вакцины үйлчлэлийг бууруулж байна. Дээр нь анх хийсэн вакцины тухайн хүний биед тогтсон дархлаа буурч байна гэсэн судалгаа байна.

Тэгвэл уг шар түвшинд уралдаан, тэмцээн, гэр бүлээс бусад аялал зугаалга, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв зэргийн үйл ажиллагааг хориглодог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *