Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бурхан багш эхийн ачийг хариулсан Их Дүйчэн өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багш эхийн ачийг хариулсан Их Дүйчэн өдөр тохиож байна. Намрын адаг сарын билгийн тооллын 22.

Бурхан багш төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар 33 тэнгэрийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, харьцашгүй дээдийн номын өглөгөөр ээжийгээ орчлонгоос гэтэлгэжээ. Тийн нирвааны хутагт хүргэн, ээжийнхээ ачийг хариулаад, намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж, Замба тивд залран ирсэн түүхтэй өдөр юм.

Тиймээс тэр цагаас хойш намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр” хэмээн Бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтсон байна.

Буяны үйлд шамдахдаа бие, хэл, сэтгэл гурваар муу үйлийг тэвчиж сайн үйл хийхийг зорьдог.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

“БУРХАН БАГШИЙН ЭХИЙН АЧИЙГ ХАРИУЛСАН ДҮЙЧЭН” ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ АЖИЛЛАГААНД ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДЭЭС ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛНА”

Нэг өдрийн тэтгэн ариусгах сахил хүртээх

06:00 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Цорж лам, гавж Б.Чойжилсүрэн сүсэгтэн олны айлтгалаар энгийН хүмүүст зориулж нэг өдрийн тэтгэн ариусгал (Тэгчэн сожон) хүртээнэ. МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд болно.
Хурал номын зан үйл

08:00 Очир-Дарь их шүтээний дуганд Цогчэн, Дэмчогийн хурал хурна.

08:00 Гандан дуганд Бурхан багшийн чого буюу Түвийн чого хурна.
Номын айлдвар
11:00 “Эцэг эхийн ачийг эрхэмлэх, хүүхдээ хүмүүн монголчуудын уламжлалт арга ухаан” сэдвээр үйл ажиллагааг нээж, Хичээнгүй зүтгэлт, Хамба номун хан, гавж Д.Чойжамц айлдвар айлдана.

11:30 “Энэрэхүй сэтгэл” сэдвээр МБШДээд сургуулийн багш, лхаарамба Д.Жавзандорж айлдвар айлдана.

18:30 “Эцэг эхийн ач” сэдвээр МБШДээд сургуулийн лхаарамба, Д.Жавзандорж Монголын сүсэгтний холбооны айлтгалаар айлдвар айлдана.

19:30 Сүсэгтэн олон маани хөгжөөнө. Шашны дээд сургуулийн Хурлын танхимд болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *