Categories
гадаад мэдээ

Халдвар авсан хүмүүс үсний будагнаас харшилж эхлэв

Сүүлийн үед гоо сайхны газарт үйлчлүүлсэн хүмүүсийн үсний будагны харшил нэмэгдсэн талаар мэдээлэх болжээ. Үсний будагнаас харшилж байгаа үйлчлүүлэгчид бүгд коронавирусийн халдвар авсан байсан аж. Цар тахал хүний дархлааны тогтолцоонд хэрхэн нөлөөлдгийг судалж буй Лондонгийн дээд сургуулийн профессор Дэнни Алтманн “Цар тахлын халдварын дараа олон хачирхалтай үр дагавар тохиолдож байна. Вирус хүний биед орж өвчлүүлэхдээ дархлааны тогтолцоог будилуулж, зарим эсэргүүцлийг чангаруулж, заримыг нь сулладаг бололтой” гэжээ.Нэгдсэн Вант улсын Үндэсний үс, гоо сайхны холбооны хэвлэлийн төлөөлөгч цар тахлын халдварын дараа олон янзын харшлын шинж тэмдгүүд ажиглагдаж байгааг сануулаад “Өмнө нь жил бүр хэдэн сая хүн ямар ч асуудалгүй үсээ будуулдаг байлаа. Ердөө цөөн хэдхэн хүн ховор тохиолдолд будагны орц найрлагаас хамааран харшилдаг байсан. Гэвч одоо бол халдвар аваад эдгэрсэн хүмүүс бараг бүгд үсний будагнаас харшилж байна. Тиймээс үсчний газрууд үйлчлүүлэгчдийнхээ үсийг будахаас эмээж эхэлж байна” гэж мэдэгдсэн байна.

BBC

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *