Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 8:00 цагт эхэлж, 27 асуудал хэлэлцэж байна.

Тухайлбал, хурлаар цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй ажил, Авлигын эсрэг ажлын багийн мэдээлэл, Улаанбаатар хотод хөгжлийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэж байна.

Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Гашуунсухайт, Замын-Үүд боомтын өнөөгийн нөхцөл байдал, Хөшигийн хөндийд суурьшлын шинэ бүс бий болгох ТЭЗҮ, тооцоо, судалгаа, төлөвлөлтийн талаар хэлэлцэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *