Categories
гадаад мэдээ

Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ

АНУ-д өргөн цар хүрээтэй “коронавирусний залилан”-г илрүүлэв. Тайландаас импортолсон эмнэлгийн бээлийн дунд өмнө нь хэрэглэсэн, бохирдол хиртэй, цусны ул мөртэй бүтээгдэхүүнд илэрчээ. Бохир бээлийн хаягдлыг угааж цэнхэр өнгөөр будсан байсныг уг хэргийг мөрдсөн сэтгүүлчид тогтоожээ. Энэ залилангийн эргэлт нь тэрбум доллараар яригдах бөгөөд нитрал материалаар хийгдсэн эмнэлгийн бээлийг Тайландад цуглуулан угааж будаад америкчуудад зарж олон сая доллар олсон хэд хэдэн компанийг шалгаж байна.

Сэтгүүлчид энэ хэргийг хэдэн сарын турш мөрдөн сурвалжилсан бөгөөд бохирдсон бээлийн хэрэглээ нь цар тахлаар улам өсчээ.

АНУ-ын Дотоодын Аюулгүй байдлын яам хэд хэдэн ажиллагаа явуулан бохир асар их хэмжээний бээлий хураасан ч гэсэн агуулахуудад илүү их бээлий байж болохыг хэн ч үгүйсгэсэнгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *