Categories
мэдээ үндэсний-бөx

МҮБХ: Өсвөр үе, залуучуудын УАШБ ирэх сард болно

Өсвөр үе, залуучуудын УАШБарилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.
1964 оноос тасралтгүй зохион байгуулж ирсэн үндэсний бөхийн өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах 58 дахь удаагийн барилдааныг арваннэгдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Монгол Бөхийн Өргөөнөө зохион байгуулна.
Тус тэмцээн уламжлалын дагуу 16, 17, 18 гэсэн гурван насны ангиллаар болно.
Мөн 19, 20 насны залуу хүчтэнүүд өрсөлддөг “Залуучуудын улсын аварга” шалгаруулах барилдаан 2021 оны 11 дүгээр сарын 18, 19-нд Монгол Бөхийн Өргөөнд болно.
Эдгээр барилдаануудын журам, зааврыг цар тахлын үеийн нөхцөл байдалд дагаж мөрдөх шаардлагад нийцүүлэн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн боловсруулж удахгүй хүргэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *