Зураач Б.Хонгорзул “Амор” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ “Art of Ub” галлерейд гаргажээ.
Тэрбээр 1990 онд Дүрслэх урлагийн дунд сургууль, 1995 онд Бээжин хотод Хятадын Дүрслэх урлагийн төв академийг монументаль-уран зураач мэргэжлээр төгссөн байна.
Бие даасан арван үзэсгэлэн гаргасан ба хамтарсан 40 орчим үзэсгэлэнд оролцжээ.
Үзэсгэлэн энэ сарын 28 хүртэл үргэлжлэх юм байна.