Categories
амьдралын-өнгө мэдээ

Сүхбаатар аймгийн эмнэлэгт ковидын халдвартай 13 эх амаржжээ

Сүхбаатар аймагт коронавирусийн халдварын батлагдсан тохиолдлыг тусгаарлан эмчлэх халдвартын эмнэлэгт жирэмсэн эмэгтэйчүүдийг хэвтүүлэн эмчилж байгаа юм. Шаардлагатай тохиолдолд төрүүлэх өрөөг ч тусгайлан бэлтгэсэн аж.

Тэгвэл тус эмнэлэгт одоогоор нийт 13 эх амаржиж, 14 хүүхэд эсэн мэнд төрсөн байна.

Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө кесарь хагалгаагаар хоёр ихэр охин төржээ. Харин хамгийн сүүлд буюу энэ сарын 21-ний өдөр 38 долоо хоногтой эх мөн эсэн мэнд амаржсан байна. Жирэмсэн эх өөрөөрөө болон хагалгаагаар төрөхөөс хамаарч эмч, эмнэлгийн ажилчдын багийн гишүүдийн тоо харилцан адилгүй байдаг байна.

Хэдийгээр тус аймагт халдварын нөхцөл байдал хүнд байгаа ч одоогоор эх хүүхдийн эндэгдэл, хүндрэл гараагүй аж.

Энэ сарын 22-ны байдлаар Сүхбаатар аймгийн хэмжээнд 33 жирэмсэн эх халдвар авч, ЭМБ-аар эмчлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *