Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн байна

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө дулаан байна.

2021 оны 10-р сарын 22-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. 9-11 хэм дулаан байна.


2021 оны 10 сарын 22-ны 20 цагаас 10 сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 хэм. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3-8 хэм, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 хэм, бусад хэсгээр 2-4 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундед 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *