Жүжигчин Алек Болдуин “Rust” киноны зураг авалтын үеэр гал алдсаны улмаас зургийн дарга нь амиа алджээ.
АНУ-ын мужийн цагдаа нарын мэдээлснээр Алек Болдуин санамсаргүй гал алдсан бөгөөд кино зургийн даргаар ажиллаж байсан 42 настай Халина Хачинс шархаа даалгүй нас барж, найруулагч 48 настай Жоел Соуза шархадсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Өдгөө 68 настай жүжигчин Алек Болдуин шинээр бүтээгдэж буй уг киноны продюсероор хамтран ажиллаж байсны зэрэгцээ санамсаргүй хүн амины хэргээр ял сонссон 13 настай хүүгийн өвөө, Раст хэмээх гэмт хэрэгтний дүрийг бүтээж байжээ.