Categories
мэдээ нийгэм

ЦEГ: С.Жавхланг албадан ирүүлж мэдүүлэг авахаас өөр аргагүйд хүрч байна

Дуучин С.Жавхлан Сангийн сайдаас 4 тэрбум төгрөг нэхсэн үү эсэх асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Сангийн яаманд ажилладаг гурван гэрчээс мэдүүлэг авсан. Түүний дараагаар албаны утсаар С.Жавхлан руу 11 удаа залгахад ямар ч хариу өгөөгүй. Мөн энэ сарын 20-ны өдөр дуудах хуудас хүргүүлсэн. Ирээгүй. Маргааш нь дахин дуудах хуудас өгөхөд хүлээж аваагүй. Тэгээд өнөөдөр прокурорын дуудах хуудсыг хүргүүллээ. Мөн л хүлээж авсангүй. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. С.Жавхланг албадан ирүүлж мэдүүлэг авахаас аргагүйд хүрч байна.

Сэтгүүлчийн биед халдсан хэргийн тухайд бид зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажлыг эхлүүлсэн байгаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *