“Ардчилал ба Сэтгүүл зүй” чөлөөт хэвлэлийн түүхийн галерейн нээлт боллоо. Мөн Хэвлэлийн хүрээлэнд ажиллаж байсан үе үеийн сэтгүүлч нар өөрчлөн байгуулалтын үеэс 1990-ээд оны сүүл үе хүртэл эдэлж хэрэглэж байсан багаж хэрэгслүүдээр бэсрэг музей байгуулж байна.
“Ардчилал ба Сэтгүүл зүй” чөлөөт хэвлэлийн түүхийн галерейн нээлтэд МХХ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, МХХ-ийн анхны гүйцэтгэх захирал Ц.Энхбат, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, МХХ-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах нар оролцлоо.