Categories
мэдээ нийгэм

Малын хулгайчдыг баривчилжээ

Мал хулгайлах гэмт хэргээр өмнө нь 2-7 удаагийн ялаар шийтгэгдэж байсан “А”, “Д”, “М”, “А”, “Б” нарын бүлэг этгээд бусдын 6 тооны бод малыг хулгайлан тээвэрлэж явахад нь Эрүүгийн цагдаагийн алба, Төв, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар болон Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22:00 цагийн орчимд саатуулан баривчилжээ.

Дээрх этгээдүүд 10 хоногийн өмнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрээс бусдын 9 тооны үхэр хулгайлж, нядалж зарсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

тул малчдыг өөрсдийн эд хөрөнгө, цаашлаад үндэсний баялаг болсон мал сүргээ байнгын хариулга, маллагаатай байлгахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *