Монголын хүннү рок “The Hu” хамтлаг 2021 оны анхны аялан тоглолтоо АНУ-аас эхлүүлээд буй. Тэд энэ удаагийн тоглолтоо “Хүн” нэртэйгээр өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал хийхээр эх орноосоо мордсон билээ.
Мөн тус хамтлагийн хоёр дахь цомгийн ажил дууссанаас гадна ирэх гуравдугаар сард Герман, Дани, Чех, Швед зэрэг улсад 15-50 мянган үзэгчэй битүү стадионд тоглолт хийхээр төлөвлөжээ.
Сонирхуулахад, “The Hu” хамтлаг одоогоор 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолт хийсэн байна.