Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймагт Д.Жигжиднямаа агсны нэрэмжит Хүүхдийн төмөр замтай боллоо

“Улаанбаатар төмөр зам” ХНН 2020 оны есдүгээр сарын 29-нд Монгол Улсад анх удаа хүүхдийн төмөр зам байгуулах санаачилга гаргаж, Дархан-Уул аймгийн ЗДТГ, ИТХ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, Дархан хотын “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнд уг ажлыг эхлүүлж, Дархан хотын 60 жилийн ойн өмнөхөн дуусгаж бэлэг барилаа. Мөн Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн үеэр энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгаж байгаа юм.


Хүүхдийн төмөр зам нь нийтдээ 2.3 км урттай, 750 мм нарийн царигийн төмөр зам, монгол гэрийг бэлгэдэн бүтээсэн өртөөний барилга, зэхэлт засвар үйлчилгээ хийх депогийн барилга, Бурхант, Бумбардай, Сараань, Сүмбэн гэсэн өртөө бүхий зогсоолтой, автомат хаалт дохиолол бүхий зургаан хүний гарам, автомашины гар хаалттай нэг гарам, дохиолол холбооны иж бүрэн тоноглол, эрчим хүчний бүрэн хангамжтай иж бүрэн төмөр зам юм. Энд хүүхэд багачуудад төмөр замаар үйлчилж, галт тэргээр аялуулахаас гадна ирээдүйн төмөр замчдад төмөр замын анхан шатны мэдлэг олгох сургалтын төв байгуулснаараа онцлог юм.

thumbnail (3)

thumbnail (16)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *