Categories
мэдээ нийгэм

“Уур амьсгалын өөрчлөлт ба цөлжилт” сэдвээр богино хэмжээний кино бүтээлийн уралдаан зарлалаа


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ба цөлжилт” сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран богино хэмжээний кино бүтээлийн уралдаан зарлаж байна.УРАЛДААНЫ ЗОРИЛГО:
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” зорилтын 11, 13, 15 дэх зорилгыг хэрэгжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэд, олон нийтэд цөлжилтийн хор уршиг, өнөөгийн нөхцөл байдлыг таниулах,
Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг ашгийн бус зорилгоор олон нийтэд толилуулах.СЭДЭВ:
“Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, экосистемийн доройтол Монгол Улсад үзүүлэх нөлөө”ШАГНАЛЫН САН:
30 сая төгрөг:
Шилдэг кино- 10 сая төгрөг
Шүүгчдийн нэрэмжит шагнал- 5 сая төгрөг
Шилдэг анимейшн- 5 сая төгрөг
Шилдэг баримтат кино- 5 сая төгрөг
Шилдэг зохиол- 2.5 сая төгрөг
Шилдэг зураг авалт- 2.5 сая төгрөг
БҮРТГЭЛ:
Бүртгэлийн хураамж төлөхгүй. Бүртгэлийг https://president.mn/kino/… холбоосоор илгээнэ. Дүрсний өндөр чанартай файл, кино бүтээлийн зурагт хуудас, кино найруулагчийн фото зургийн хамт WeTransfer, Dropbox зэрэг үйлчилгээг ашиглана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *