Categories
мэдээ нийгэм

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг дахин шалгахаар болжээ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэрэг өдгөө хуулийн байгууллагад шалгуулж буй.

Тодруулбал, Н.Түвшинбаярт холбогдох уг хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1.1 буюу бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэх санал гаргаж прокурорт шилжүүлээд байсан юм. Тэгвэл эл хэргийг шүүхэд шилжүүлсэн эсэх талаар УЕПГ-аас “Уг хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан” гэх мэдээлэл өгчээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дахин шалгаж эхлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *