Categories
мэдээ нийгэм цаг-үе

Вакцины III тун халдвараас 99 хувь хамгаалж байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

Өнөөдөр гуравдугаар тунгийн хамрагдалтын талаар голчлон мэдээлж байна. Өвчлөл тархах магадлал өндөр делта хувилбарын эсрэг хийгдэж байгаа ба одоогоор 310 мянган хүн III тундаа хамрагдаад байна. Тэдний 99 хувь нь халдвараас бүрэн хамгаалагдаж байна гэв.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:
Эрсдэл бүхий бүлэг өндөр настай, архаг хууч өвчтэй иргэд болон хил гааль, цэргийн ангийн ажилтнуудаа III тунд идэвхтэй хамруулах болно. Монгол Улс дөрвөн төрлийн вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа ба дархлаа өрнүүлэх чадамж хангалттай хэмжээнд үүсэж байгаа ба Вероселл, Файзер вакцинаас дархлаа сэдээх гурав дахь тунг хийж байна.

БГД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугар:
БГД-т 53 мянга гаруй иргэн аваад байна. 47 мянга нь эдгэрсэн. Өдөрт 500-аас доош буухгүй байна. Тусламж үйлчилгээ хүргэхээр 653 ор дэлгэн ажиллаж байна. Зорилтот бүлгийн иргэд, өндөр настай иргэд, суурь өвчтэй хүмүүс хүндрэх тохиолдол 6-р сарын өмнөхтэй харьцуулахад өсөж байна.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:
Иргэд вакциндаа хангалттай хэмжээнд хамрагдахгүй байна. Нэмэлт тунд эхний хоёр тунгаа хугацаандаа хийлгэсэн, хоёр дахь тунгаа хийлгээд 3 сараас дээш хугацаа өнгөрсөн бол хийлгэж болно. Иргэд харьяа эрүүл мэндийн байгууллагын дархлаажуулалтын цэгт очин хийлгэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *