Categories
гадаад мэдээ цаг-үе

Нобелийн Утга зохиолын шагналыг Танзани зохиолч Абдулразак Гурнад олгохоор боллоо

Шведийн Нобелийн шагналын академи 2021 оны Утга зохиолын салбарын шагналыг Занзибарын Танзани зохиолч Абдулразак Гурнад олгохоор болжээ.

Тус академийн мэдэгдэлд “Энэхүү шагналыг Африк тив дэх колоничлолын үр дагавар, соёл иргэншил, тив хоорондын замд дүрвэгсдийн хувь заяанд үзүүлж буй үр дагаврын талаар тууштай, энэрэнгүй байдлаар тусгасных нь төлөө олгож байна” гэсэн байна.

Гурна Их Британид амьдардаг бөгөөд реализмын чиглэлээр англи хэл дээр бүтээлээ туурвидаг байна. Түүний хамгийн алдартай романуудын нэг бол Paradise (1994), Desertion (2005) хоёр юм. Түүний хамгийн сүүлийн бүтээл болох “Gravel Heart” 2017 онд гарчээ.

Хамгийн сүүлд африк зохиолч 35 жилийн өмнө буюу 1986 онд хүртсэн байна.

Энэ жилийн тухайд Францын зохиолч эмэгтэй Анна Эрно болон Мариз Конде, Антигуа Барбудад төрсөн зохиолч Жамайка Кинкейд, Кенийн зохиолч Нгуги Ва Тхионго, энэтхэг гаралтай британи зохиолч Салман Рушди, Юн Фоссе, Норвегийн зохиолч Карл Уве Кнаусгор болон Даг Сульстад, яруу найрагч Энн Карсон болон Канадын зохиолч эмэгтэй Маргарет Этвүүд нарын нэрийг дэвшүүлжээ. Мөн япон зохиолч Харүки Мүраками нэг бус удаа нэр дэвшсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *