Categories
гадаад мэдээ

Европын эрчим хүчний хямралыг шийдвэрлэхэд ОХУ туслахаа илэрхийлэв

Европт эрчим хүчний хямрал нүүрлэж, байгалийн хийн фьючерс үнэ хоёр хоногийн дотор 60 хувиар өсөөд байна.

Үүсээд буй нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгоор ОХУ энэ онд экспортын хэмжээгээ нэмэгдүүлэхээ мэдэгдээд байгаа юм. Хүйтний улирал эхэлж байгаатай зэрэгцээд Европт эрчим хүчний хямрал хүндэрч, зах зээлийг савлуулж байна.

ОХУ-ын байгалийн хийн “Gazprom” компани энэ он гарсаар Европт экспортолсон байгалийн хийн хэмжээ нь дээд түвшинд хүрсэн аж. Хэдий тийм боловч ОХУ-д түлшний эрэлт нэмэгдсэнээр есдүгээр сард экспортын хэмжээ буурсан үзүүлэлттэй байна.

Нью-Йоркийн биржид байгалийн хийн үнэ 2.11 хувиар өсөж, 5.8 ам.доллар болоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *