Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шүүх Д.Монголхүүг нэн даруй суллахыг прокурорт даалгав

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүх өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас Д.Монголхүүд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал ирүүлснийг хянан хэлэлцлээ.

Шүүх яллагдагч Д.Монголхүү нь “…эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан…” гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, яллагдагч Д.Монголхүүг нэн даруй суллахыг прокурорт даалгаж шийдвэрлэв.

Д.Монголхүү нь Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлснийхээ төлөө цагдаа нарт дайчлан баривчлагдсан бөгөөд түүнийг Эрүүгийн 23.1 буюу “Хууль сахиулагчийг эсэргүүцсэн” хэмээн буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *