Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. Тэрээр “Нийт хүн амын 323,940 нь вакцины гурав дахь тундаа хамрагдсан байна. Манай улсад вакцины нөөц хангалттай түвшинд хүрсэн. АНУ-аас Монгол Улсад нэг сая тун вакцин тусламжаар өгөхөөр болсон. Тиймээс иргэдэд илүү дөхөм болгох үүднээс Өрхийн эрүүл мэндийн төвүүд, явуулын цэгүүдэд вакцины гурав дахь тунг хийхээр боллоо. Гурав дахь тундаа идэвхтэй хамрагдахыг иргэдэд уриалж байна. Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд вакциныг гэрээр нь очиж хийнэ” гэлээ.