Categories
мэдээ нийгэм

Чехийн Ерөнхий сайд оффшор компаниар үл хөдлөх хөрөнгө авснаа хүлээн зөвшөөрлөө

Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш 2009 онд оффшор компани ашиглан 16 үл хөдлөх хөрөнгө худалдаж авснаа хүлээн зөвшөөрчээ. Тэрээр Чехийн телевизэд энэ талаар ярьсан байна.

“Үл хөдлөхийн компанийн зөвлөсний дагуу л хийсэн ажил. Тэгэхэд ямар ч хууль зөрчсөн үйлдэл байгаагүй. 2009 он гэдэг бол бас би улс төрд хараахан ороогүй байсан үе” хэмээн өгүүлжээ. А.Бабишийн оффшор компанийн нэр дээр худалдаж авсан үл хөдлөх хөрөнгүүд нь Францад байдаг аж. Одоо бол түүнд хилийн чанадад ямар ч офф шор компани байхгүй гэнэ.

Чехэд удахгүй Парламентын сонгууль болох гэж байгаа учир сөрөг хүчний зүгээс “Пандора пэйперс”-ийн асуудлыг хэвлэлээр ихэд бичиж байгаа юм. Харин А.Бабиш энэ бүхний хариуд “Хэзээ ч хууль зөрчиж, муу зүйл хийж байгаагүй” гэсэн товчхон хариултыг л өгч буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *