Categories
мэдээ нийгэм

​Замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утсаа тогтмол ашигладаг жолооч осолд өртөх магадлал бусдаас 80 хувь илүү байдаг


Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утсаа ашигласнаар жолоочийн хариу үйлдэл үзүүлэх хурд гурван секундээр буурдаг аж.

Энэ хугацаанд дунджаар 49.5 метр зайг туулсан байдаг. Мөн хөдөлгөөнд оролцохдоо гар утас тогтмол ашигладаг жолооч зам тээврийн осолд өртөх магадлал нь бусад жолоочоос 80 хувиар илүү байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэв.

Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утас ашиглахгүй байж, анхаарал болгоомжтой зорчихыг тус төвөөс зөвлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *