Categories
мэдээ нийгэм цаг-үе

“МИАТ” компани 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрчээ

ЗТХЯ Салбарын сайд Л.Халтар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар уулзаж, “МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Цар тахлаас шалтгаалан олон улсын нислэгүүдийг зогсоосноор 2020 онд 58, 2021 оны эхний хагас жилд 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрчээ.

Иймд тус компанийн санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

2 хүн, сууж буй хүмүүс болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *