Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Мөсөн өргөө”-ний нээлт болж байна

“Мөсөн өргөө” төслийг нээлт болж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа миний бие хувийн хэвшлээ цаг ямагт дэмжин ажиллах болно. Монголчуудын мөрөөдөл биелэх мөсөн өргөөг бүтээн байгуулсан үндэсний үйлдвэрлэгч та бүхэндээ туйлаас их баярлалаа. Олимпын стандартад нийцсэн энэхүү нүсэр их бүтээн байгуулалтаар бахархаж, баярлаж байна” ггэлээ.

“Шинэ яармаг” хорооллын урд, “Буянт-Ухаа 2”-ын зүүн талд байрлах Мөсөн өргөөний шавыг 2019 оны дөрөвдүгээр сарын 14-нд тавьсан.

Канадын HDRJCEI, VDA зэрэг спортын барилга байгууламжийн зураг төслийн мэргэжлийн байгууллага, архитекторчдоос зөвлөгөө авч, Монголын Анаграмм компанийн залуус өргөөний зураг төслийг гаргажээ.

Мөсөн өргөөний ихэнх санхүүжилтийг “Ачит Ихт” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд гаргажээ.

Мөсөн өргөөг байгуулахад Монголын 95, гадаадын 6 компани, нийт 1600 барилгачин, инженер техникийн ажилтнууд оролцсон байна.

Мөсөн өргөө нь огторгуйн ферм, ЗИП дээврийн систем, эвхэгддэг шал, хөргүүр, консол, агаар сэтгэлийн инженерчлэл зэрэг шинэ технологийг Монголд анх удаа нэвтрүүлсэн бүтээл болжээ.

2500-2600 хүний суудалтай Мөсөн өргөө нь хоккей, уран гулгалт, шорттрейк зэрэг өвлийн спортын төдийгүй танхимын спортын тэмцээн уралдаан урлагийн тоглолт зохион байгуулах боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *