Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 1991 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1043 нь Улаанбаатарт, 945 нь хөдөө орон нутагт, зөөвөрлөгдсөн 3 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 19 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1152 болов.
Сүүлийн 24 цагт 6848 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар 21501хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:
- Хөнгөн: 11924
- Хүндэвтэр: 7026
- Хүнд: 2167
- Нэн хүнд: 384 хүн байна.
Гэрийн хяналтад 65419 иргэн байна.