Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүхбаатар өртөөгөөр 20 вагон шатахуун хүлээж авлаа

Монгол Улсад нэн яаралтай шатахуун импортоор оруулж ирж нийлүүлэлтийг хэвийн болгоход Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон ”Улаанбаатар төмөр зам” ХНН онцгой анхаарал хандуулан хөрш төмөр замуудтай холбогдон шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

ОХУ-ын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс есдүгээр сарын 24-нд ачигдсан эхний ээлжийн 20 вагон 1212 тонн шатахууныг Суховская өртөөнөөс тусгай зүтгүүрээр суудлын галт тэрэгний хурдаар тээвэрлэсэн бөгөөд өнөөдөр буюу есдүгээр 26-ны өдрийн 17.00 цагт Сүхбаатар өртөөгөөр хүлээн авчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *