Categories
мэдээ спорт цаг-үе

Ёкозуна Тэрунофүжи Г.Ган-Эрдэнэ 5 дахь түрүүгээ хүртлээ

Мэргэжлийн сумогийн Аки башёгийн 15 дахь буюу сүүлийн өдрийн барилдаанууд өнөөдөр (2021.09.26) Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд боллоо. Шинэхэн ёкозүна Тэрунофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр озэки Шодайг ялж, 13 даваа, хоёр унаатай түрүүллээ.

Түүний араас ойрхон өрсөлдөөн үзүүлж байсан Мёогирюү сэкивакэ Мэйсэйд өвдөг шорооджээ. Ийнхүү Тэрунофүжи ёкозүна цолтой барилдсан анхны башёдаа түрүүлж, нийт дээд зиндааны таван түрүүтэй боллоо. Мөн тэрбээр энэ оны таван башёгийн хоёрт нь үзүүрлэж, гуравт нь түрүүлэв.

Бусад монгол бөхчүүдийн тухайд Ичиножо А.Ичинноров(8-7), Хошорюү С.Бямбасүрэн(5-8-2), Кирибаяама Б.Лхагвасүрэн(9-6), Тамаваши Б.Мөнх-Оргил(6-9), Чиёошома Г.Мөнхсайхан(5-10) нар башёгоо өндөрлүүллээ. Маэгаширагийн хоёрт бичигдсэн Кирибаяама ирэх башёд комүсүби цолтой барилдахаар болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *