Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэтхэгийн элчин сайд Хил хамгаалах газарт 1.2 сая ам.долларын серверийн систем хүлээлгэн өглөө

БНЭУ-аас Монголд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хил хамгаалах байгууллагад айлчилжээ. Тэрээр Хил хамгаалах байгууллагад Хяналт, удирдлагын төвийн 1.2 сая ам.долларын, серверийн шинэчлэгдсэн системийг хүлээлгэн өгсөн байна.

Энэ сарын 23-нд Хил хамгаалах байгууллагын төв байранд болсон товч ёслолын үеэр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Мохиндер Пратап Сингх шинэчилсэн командлалын төвд серверийн системийг танилцуулав. Серверүүд болон холбогдох тоног төхөөрөмжийг өнгөрсөн сард Энэтхэгийн “Amtrak Technologies” компани Энэтхэгийн хилийн аюулгүй байдлын хүчний нэрийн өмнөөс нийлүүлж, суурилуулжээ.

Энэтхэгийн Дотоод хэргийн яам, Монгол Улсын Хууль зүйн яам хоорондын хилийн хамгаалалт, цагдаа, тандалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай санамж бичгийн дагуу эдгээрийг суурилуулжээ.

Элчин сайдтай хийсэн хэлэлцүүлэгт ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд ХХЕГ -ийн урт хугацааны хамтын ажиллагаа, 2017, 2018 онуудад ахлах түвшний уулзалт хийж, хилийн хяналт, нөөцийн менежментийн хэд хэдэн асуудлыг хамтран хэрэгжүүлэх талаар ярьжээ. Тэрээр өнгөрсөн арван жилийн хугацаанд хилийн тусгай ажиллагаа, кибер аюулгүй байдал, компьютер, мэдээллийн технологи, зэвсэг, тактик, тэсрэх бөмбөг устгах, гамшиг гэх мэт салбаруудад тусалж, чадавхыг бэхжүүлэх, 123 албан тушаалтныг сургасанд болон ХХЕГ-ийн тоног төхөөрөмж, технологийн байгууламжийг сайжруулахад дэмжлэг үзүүлсэнд Энэтхэгийн Засгийн газарт талархал илэрхийлэв.

Элчин сайд Мохиндер Пратап Сингх уулзалтын үеэр Хил хамгаалах байгууллагын алба хаагчдыг цаашид БНЭУ-д сургах, ялангуяа англи хэл, кибер аюулгүй байдал, мэдээллийн технологийн чиглэлд сургах талаар хамтран ажиллахаа мэдэгдэж, ХХЕГ-ын “Шуурхай удирдлагын төвийг өргөжүүлэх төсөл”-ийг цаашид идэвхтэйгээр дэмжин ажиллахаа илэрхийлэв гэж тус ЭСЯ-наас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *