Уаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн билээ.
Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас сургууль, цэцэрлэгт Ковид19 халдвар тархаж буй талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, хичээл сургууль эхэлснээс хойш нийт 194 Ерөнхий боловсролын сургуулиас 1000 гаруй, 34 их, дээд сургуулиас 369, 141 цэцэрлэгээс 71 халдварын тохиолдол бүртгэгджээ. Эмнэлгүүдэд 5832 нэмэлт ор дэлгэсэн ч дахин нэмж ор дэлгэх шаардлагатай байна.