Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Роснефть” компаниас энэ сард 1500 тонн АИ-92 шатахуун авчрахаар болжээ

ОХУ манай улсад сард хамгийн багадаа 28 мянган тонн шатахуун нийлүүлэх гэрээтэй ч тус улсын дотоодын нөхцөл байдал, цар тахлаас үүдэн энэ сард 17 мянган тонныг л нийлүүлэх боломжтой гэж наймдугаар сард мэдэгдсэн аж.

Иймээс манай улс БНХАУ-аас шатахуун импортлох ажлыг эхэлж, наймдугаар сараас АИ-95 болон АИ-98 автобензин авч эхэлсэн бөгөөд 1037 вагон АИ-92 автобензин авахаар шатахуун импортлогч компаниуд мөнгөө төлж, захиалгаа хийн, вагоны кодоо өгсөн ч тээвэрлэлт асуудалтай байгаа юм.

Үүссэн нөхцөл байдлыг шийдэх үүднээс Монголын шатахуун импортлогч компаниуд, УУХҮЯ-ны төлөөлөл өнөөдөр ОХУ-ын “Роснефть” компанийн удирдлагатай уулзалт хийжээ.

Уулзалтын үеэр энэ сард 1500 тонн АИ-92 бензин, аравдугаар сард 44 мянган тонн АИ-92 бензин, есдүгээр сард ачигдаагүй байсан 10 мянган тонн АИ-92 шатахуун авахаар боллоо гэж “Петровис”-ээс мэдээллээ.

7 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *