Categories
гадаад мэдээ

АНУ-д үхрийн махны нөөц өмнөх оны мөн үеэс 7.7 хувиар буурчээ

Наймдугаар сарын байдлаар АНУ-д үхрийн махны нөөц өмнөх оны мөн үеэс 7.7 хувиар буурсан байна.

Цар тахлаас шалтгаалан АНУ-ын мах бэлтгэлийн салбар ажиллах хүчний хомсдолд орж, олон үйлдвэр хаагджээ. Ингэснээр махны үйлдвэрлэл огцом буурч, хомсдол үүссэн байна. Харин гахайн махны нийлүүлэлт 44 хувиар, тахианы махных 20 хувиар буурчээ. Жилийн энэ үеэр хөлдөөсөн махны нийлүүлэлт эрс нэмэгддэг ч энэ онд нийлүүлэлт харьцангуй бага нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.


Эх сурвалж: BloombergTv

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *