Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 3361 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1086 болов.
Өнөөдрийн байдлаар 22204 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас
- Хөнгөн: 12702
- Хүндэвтэр: 7004
- Хүнд: 2103
- Маш хүнд: 395 хүн байна.
Гэрийн хяналтад 66.345 хүн байна.
Харин нийт батлагдсан тохиолдлын 1540 нь Улаанбаатарт, 1821 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн сүүлийн 24 цагт 5286 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.