НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож байгаа Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-д ажиллаж амьдарч байгаа зарим монгол иргэдтэй уулзжээ.
Энэ үеэр “Өдрийн сонин”-ы АНУ-ын вашингтон дахь тусгай сурвалжлагч М.Саруул-Эрдэнийг “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одон”-гоор шагнажээ.
Америк дахь Монгол судлалыг хөгжүүлэх, хүүхэд багачуудад монгол хэл, соёлыг зааж сургах үйлсэд өөрийн идэвх, зүтгэл, сэтгэл гаргасан амжилтыгүнэлж Төрийн дээд одонгоор шагнасан байна.