Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ардчилсан намаас “Шатахууны хомсдол бол хямралын эхлэл” сэдвээр мэдээлэл хийж байна

Ардчилсан намаас “шатахууны хомсдол бол хямралын эхлэл” сэдвээр мэдээлэл хийж байна.

АН-ын Улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Буяндэлгэр: Өнөөдрийн хэвлэлийн хурлаар хоёр асуудлыг онцлон яримаар байна. Нэгдүгээрт, хэдхэн хоногийн өмнө Цахим үндэстэн гэх арга хэмжээ боллоо. Цар тахлын хүнд нөхцөлд байгаа үед олон хүнийг цугларуулж ийм арга хэмжээ зохион байгуулж байна вэ. Үнэхээр коронавирусийг тоохгүй байгаа бол аж ахуйн нэгжүүдийг хааж боохоо боль. Мөн ковидын үеийн хуулийг цуцлахыг шаардаж байна. Хоёрхон тойргийн нөхөн сонгуульд ийм өндөр ач холбогдол өгч олон нийтийн амь амьдралаар түрий барьж байна. Иймээс ковидын хуулийг цуцлахыг шаардаж байна. МАН 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцохын тулд ковидын хуулийг санаачилсан. Гамшгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж мөрдөөд явж болох байсан. Гэтэл ковидын хуулийг яаран баталж, Засгийн газарт давуу эрх олгосон.

Шатахуунаа нөөцөлдөггүй, ажлаа хийж чаддаггүй Засгийн газар хэрэгтэй юу. Засгийн газар ажлаа зохион байгуулалттай хийж чадахгүй байгаагийн улмаас өнөөдөр шатахууны хомсдол үүслээ.

Иймээс АН-ын зүгээс дараах гурван шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна. Нэгдүгээрт, Засгийн газрын ковидын хуулиа цуцлахыг, хоёрдугаарт, ажлын зохион байгуулалтандаа шинэчлэл хийхийг, гуравдугаарт, хүндрээд буй гадаад бодлогын асуудал дээр онцгой анхаарч шинэ бодлого баримтлахыг сөрөг хүчин, хэвлэл мэдээлэл, иргэдийн зүгээс шаардаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *