Улаанбаатар Захирагчийн ажлын албанаас “Гүүрийн байгууламж, нүхэн гарцын байгууламжийн ашиглалт, үйлчилгээний ажил”-ын хүрээнд Чингэлтэй дүүрэг, Бөмбөгөр худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцны цахилгаан шатны фасадны засварын ажлыг эхлүүлжээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Гүүрийн байгууламж, нүхэн гарцын байгууламжийн ашиглалт, үйлчилгээний ажил”-ын хүрээнд Чингэлтэй дүүрэг, Бөмбөгөр худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцны цахилгаан шатны фасадны засварын ажлыг эхлүүлжээ.
Тус гүүрэн байгууламжийн цахилгаан шатны хонгилын дээврээр ус чийг орсноос бүхээгийн оройн хэсэг дэх метал хийц, эд ангиуд зэвэрсэн нь техникийн шаардлага хангахгүй, зориулалтын бус целлиод материал болохоор хөлдөлт, гэсэлтийн үед агшиж тэлж гарсан нүхээр нь ус орсноос үүдэн цахилгааны гэмтэл гарах, гал гарах магадлалтай тул засварлах шаардлагатай гэж үзээд Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2018 оны аравдугаар сарын 01-ний өдрийн 07/104/36 тоот дүгнэлтээр зогсоосон байдаг.
Энэ онд хонгилыг засварлах хөрөнгийг шийдвэрлүүлсэн тул “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аар гэрээгээр гүйцэтгүүлж байна.