Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зарим шатахуун түгээх станц АИ-92 бензин худалдахгүй байна

Зарим шатахуун түгээх станцын АИ-92 бензин дууссан гэх шалтгаанаар худалдахгүй байна. Шатахуун худалдаж байгаа цөөн тооны ШТС-д дараалал үүсээд байгаа юм. Түүнчлэн зарим ШТС зөвхөн талоноор буюу гэрээтэй ААН-үүддээ АИ-92 бензин худалдаалж байна.

Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын хэвлэлийн төлөөлөгч болон холбогдох албан тушаалтнуудаас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх хүн олдсонгүй.

Энэ сарын 14-нд АМГТГ-аас мэдээлэл хийх үеэрээ тус газрын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “АИ-92 шатахуун 21, дизель түлш 35 хоногийн нөөцтэй. Үнэ нэмэгдэх нөхцөл үүсээгүй” хэмээн хэлж байсан. Гэсэн ч уг мэдэгдлээс зургаа хоногийн дараа АИ-92 бензиний хомсдол үүсээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *