Categories
мэдээ нийгэм

Хүүг нь буруутгасан нотлох баримтаа дэлгэхийг шаардав

Хүүд нь оноосон 20 жилийн ялыг эсэргүүцэн иргэн Б.Эрдэнэчимэг өнөөдөр /2021.09.20/ төв талбайд мэдээлэл хийлээ. 2015 онд 18-22 насны дөрвөн залуу нэгнийдээ очиж согтууруулах ундаа хэрэглэжээ. Улмаар хоорондоо муудалцаж, үүнээс болоод нэгнийхээ амь насыг хөнөөсөн байдаг. Энэ хэрэг гараад зургаан жил өнгөрсөн ч үнэн зөв шийдээгүй гэж Б.Эрдэнэчимэг гомдолтой байгаа аж.

Тэрбээр “Би хүүгийнхээ энэ асуудлын хойноос удаан явж байна. БЗД-ийн прокурор н.Гэрэлмаа миний өгсөн гомдлыг ямар нотолгоогоор үгүйсгэж байгаагаа нээлттэй танилцуулахыг хүсч байна. Би прокурор н Гэрэлмаатай нээлттэй мэтгэлцэхэд бэлэн. Хэргийн газар дээрээс баримтуулж авсан зураг, нотлох баримтыг дэлгэж харуулахгүй байна. Миний хүүг гэм буруугүйг нотлох баримтуудыг устгасан гэж би хардаж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *