Categories
мэдээ спорт цаг-үе

3X3 “U23” эмэгтэй сагсан бөмбөгчид дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3X3 Дэлхийн чансаа 2021/09/18-ны өдөр шинэчлэгджээ.

Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3X3 чансааны “U23” хүртлэх эмэгтэй чансааг Монгол улс #1-ээр тэргүүлж эхэлсэн бахархалтай мэдээг ФИБА цацлаа.
Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо “U21”, “U23” насны ангилалын 2 багаа ФИБА-гийн өндөр чансаа оноо олгох тэмцээнүүдэд өрсөлдүүлсэн.
“U21” хүртлэх насны шигшээ баг Франц, Румын улсуудад болсон Европын бүсийн FIBA 3X3 “U21” Nations League цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож улсынхаа оноог ахиулсан.
Харин С. Төгсжаргал дасгалжуулагчтай “U23” насны эмэгтэй шигшээ баг Египет улсын Кайр хотод болсон Ази, Африкийн бүсийн FIBA 3×3 “U23” Nations League-ийн 6 цуврал тэмцээнд өрсөлдөж 3 түрүүлж, 3 удаа 2-т орсон.
Тус тэмцээнд оролцсон нийт 26 орноос манай баг Румын улсын Бухарест хотод болсон FIBA 3×3 Nations League-ийн Финалын шилдэг 8 багийн нэгээр шалгарч 6-р байранд орлоо.
Финалын тэмцээнд Ази тивээс шалгарч тивээ төлөөлөн орсон цор ганц баг нь Монголын U23 эмэгтэй шигшээ баг байлаа.
Дээрх цуврал тэмцээнүүдэд өндөр амжилттай оролцон ФИБА-гийн чансааны оноо 748,763 болж Монголулс Дэлхийн чансааны тэргүүнд дээдэд жагсаж эхэллээ.
Дэлхийн чансааг тэргүүлэх хамгийн том хөшүүрэг бол Монголын 3х3 үндэсний шигшээ багуудаа дэмжсэн Энержи Ресурс Г. Батцэнгэл захирал, хамт олны дэмжлэг юм. Баярлалаа. Энержи Ресурс – Хөгжлийн Төлөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *