Categories
гадаад мэдээ

АНУ Гайтийн цагаачдыг буцааж байна


Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Техас дахь хилийн хотод цуглах болсон цагаачдыг АНУ эх оронд нь буцааж эхэлжээ. Эдгээр иргэдийн ихэнх нь Хаитийн иргэд байгаа талаар ВВС агентлаг мэдээллээ.

Өчигдөр буюу ням гаригт Хаитийн нийслэл Порт О Пренс хотод гурван ч онгоц газардсан бөгөөд тус бүртээ 145 хүн буулгасан нь бүгд АНУ-ын хил дээрээс буцаж байгаа цагаачид байжээ. Одоогийн байдлаар Мексикийн Сьюдад Д.Акунья, АНУ-ын Техасын Дель Рио хотод 13 000 орчим цагаач АНУ-д ажиллаж амьдрах горьдлоготойгоор цуглаад байгаа юм байна.

Цагаачдын одоо байгаа орчин нөхцөл нь муу бөгөөд +37 градусын халуунд, түр хуаран үүсгэн байрлаж байгаа юм байна. АНУ-ын хувьд эрүүл мэндийн салбартай холбоотой Title 42 хэмээх захирамжийг үндэслэн цагаачдыг буцааж буй. Энэ захирамж нь тухайн цагаачийг орогнол хүсэхээс нь өмнө эх оронд нь буцаах боломжийг эрх баригчдад олгодог байна.

Өчигдөр Хаитид буусан гурван онгоцны нэг нь Ларедо, хоёр нь Сан Антониогоос цагаач авч ниссэн байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *