Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн сурагчдад 37 чиглэлд 37 автобус үйлчилж байна

Нийслэлийн ерөнхий боловсролын 29 сургуулийн сурагчдад 37 чиглэлд 37 автобус үйлчилж байна.

Монгол улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх” зорилтын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг 3 дахь хичээлийн жилдээ хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас сургуулийн автобусны чиглэл, маршрутыг боловсруулан баталсан. Үүний дагуу өглөө 6.30-7.00, өдөр 11.50-12.50, орой 16:00-18:30 цагуудад үйлчлэх юм.

Сургуулийн автобусны үйлчилгээнд хяналт тавих зорилгоор сургуулийн захиргааны зүгээс “Хүүхэд зохицуулагч”-ийг томилж, гэрээ байгуулж хамтран ажиллахаар болсон.

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтоосон хугацаанд хийж, цар тахлын үед нийтийн тээврийн үйлчилгээнд мөрдөх түр журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.












Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *