Categories
мэдээ нийгэм цаг-үе

Прокурор асан Ш.Нямдоржийн гэмт хэрэг үйлдэж олсон 199 сая төгрөгийг улсын төсөвт шилжүүлэв

Нийслэлийн прокурорын газраас Ш.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 /нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй / дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шилжүүлжээ.

Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн байна. Тус шүүхээс энэ сарын 9-ны өдөр Ш.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох төрийн сангийн хохирол нөхөн төлүүлэх дансанд байршиж буй 199,000,000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэв.

Хэргийг эргэн сануулахад АТГ-аас Нийслэлийн ерөнхий прокуророор ажилласан байсан Ш.Нямдоржийн гэрт нь нэгжлэг хийхэд их хэмжээний гадаад валют олдсон тухай мэдээлсэн. Шүүхээс түүнийг өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж үзжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *