Categories
мэдээ нийгэм

​Ц.Эрдэнэбаяр: АИ-92 шатахуун 21, дизель түлш 35 хоногийн нөөцтэй байгаа. Үнэ нэмэгдэх ямар ч нөхцөл үүсээгүй


Ашигт малтмал, газрын тосны газраас АИ-92 шатахууны талаар мэдээлж байна.

АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “АИ-92 автобензинийг зарим газарт худалдаалахгүй байгаа талаар мэдээлэл өгье. Энэ нь нийлүүлэгч талтай шууд холбоотой.

Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний нийт нөөц 28 хоног байна. Тухайлбал,

  • АИ-92 шатахуун 21 хоног,
  • дизель түлш 35 хоног,
  • АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байна. Хомсдол огт үүсээгүй. Тодорхой хэмжээний нөөц багассан асуудал бий. Гэхдээ бид холбогдох арга хэмжээнүүдийг авч байгаа. Мөн үнэ нэмэгдэх ч нөхцөл байхгүй.

АИ-92 шатахууны нөөц тодорхой хэмжээнд багассан. Тухайлбал зарим шатахуун борлуулагч компанийн нөөц багассан тул бусад байгууллагаас шатахууныг сэлгэх зөөх байдлаар зохицуулалт хийсэн” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *