Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Харагчин гахай өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 12, Адъяа гариг. Билгийн тооллын 6, Онгоц одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 6:25 цагт мандан, 19:12 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газаряваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *