Одоогоос 20 жилийн өмнө буюу 2001 оны энэ өдөр ихэр цамхаг руу террористууд халдаж, Америкчуудын дэврүүн сэтгэлийг үгүй хийсэн онцлох өдөр юм.
Ал Каида террорист бүлгэм АНУ-ын Калифорни мужид онгоцоор халдлага үйлдэж, хэд хэдэн газар нутагт онцгой аюул учруулсан байдаг. Үүнээс Дэлхийн Худалдааны Төв гэж нэрлэгдэж байсан “ихэр” гэгддэг хоёр өндөр цамхаг нэгхэн хормын дотор сөнөөгч онгоцны пуужинд өртөж, олон зуун хүн амь насаараа хохирсон билээ. Халдлага үйлдсэн хоёр онгоцны нэгийг Пентагоны онгоц сөнөөсөн. Харин нөгөө нь “зугтаж” ниссээр Пенсилвани муж орчимд сөнөөгдсөн юм.
Есдүгээр сарын 11-ний халдлага зөвхөн Дэлхийн Худалдааны Төвийг дайраад зогсоогүй. Нийт 3000 орчим хүн амь насаараа хохирсон байдаг.Уг үйл явдал болсны дараа Америкчууд, хөгжил буурай үндэстнүүд ийм үйлдэл хийж чаддаг, тэдний эсрэг хэзээ ч тооцоолоогүй аюул учруулж болно гэдгийг ойлгосон гэж судлаачид үздэг. Үүнээс хойш АНУ нь Афганистан, Иран, Ирак зэрэг орнуудыг сонирхож эхэлсэн гэдэг ажээ.