Categories
гадаад мэдээ

Афганистаны дүрвэгсдийн байрлаж буй Техасын цэргийн баазад хэвлэл мэдээллийнхнийг оруулжээ

АНУ-ын засаг захиргаа Афганистанаас агаараар тээвэрлэж авч ирсэн дүрвэгсдийг байрлуулж байгаа Техасын цэргийн баазын байдлыг харуулахаар анх удаа хэвлэл мэдээллийнхнийг оруулжээ. Учир нь Америкийн зарим иргэн Афганистаны дүрвэгсдийг засаг захиргаа нь ямархуу байдалд байлгаж байна вэ гэж асуудал хөнджээ.

Техасын цэргийн бааз нь Афганистаны дүрвэгсдийг түр орогнуулж байгаа Америкийн найман цэргийн баазын нэг нь юм байна. Америкийн эрх баригчид хэвлэл мэдээллийнхнийг тус цэргийн баазад гурван цагийн турш мэдээ, сурвалжилга бэлтгэх боломж нөхцөлөөр хангаж өгчээ.

Гэхдээ аюулгүй байдлын болгоомжлолын үүднээс хэвлэлийнхэнд дүрвэгсдээс ярилцлага авах зөвшөөрөл өгөөгүй юм байна. Харин хэвлэлүүд цэргүүд тусламжийн бараа бүтээдэгдэхүүнийг тарааж байхад дүрвэгсэд урт дараалалд зогсон хүлээж байгаа дүр зураг гэх мэт дүрвэгсдийн орчин нөхцөл, хоол хүнсний хангамж зэргийг харуулж байна.

АНУ-ын засаг захиргаа Афганы дүрвэгсдийг хүлээн авахын тулд хоёрхон долоо хоногийн дотор цэргийн баазын бэлтгэлийг хангаж, түр орогнох байруудыг байгуулжээ. Одоогоор Техасын энэ цэргийн баазад Афганы 10 мянга орчим дүрвэгч түр байрлаж байна.

Тэд АНУ-д албан ёсоор суурьших, цагаачлах бичиг баримт нь бүрдэх хүртэл энд эмнэлгийн үзлэг, аюулгүй байдлын шалгалт зэрэгт хамрагдах юм байна. Одоогоор Техасын цэргийн баазаас нэг ч дүрвэгч АНУ-д оршин суух, цагаачлах зөвшөөрлөө аваагүй байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *